Монголоороо мэндэлж суръя, тэгэхгүй бол ирээдvй хойч үе минь "Hi" гэдэг болвол яана. "сайн байна уу", "амар сайн уу" гэж мэндэлж байя.... "Bye" биш баяртай гэж байхыг хүсье .Бүгдээрээ монголоороо зөв мэндэлж байя, зөв ярьж, зөв сэтгэе зарим үг үгүй болж bna ok nice g.m ugs amnii unshlaga bolson shu de ard aa Holiig harj 2 ig tungaana biz ee
2009-03-09
!! Bolgoomjtoi baihad iluudehgui !!
БусадГар утас дэлбэрч эзэмшигчээ алсан тохиолдлууд гарсаар байдаг аж. Гэтэл энэ талаар мэдээлээд шуугиан болоод байдаггүй нь гарсан хэрэгийн шалтгааныг нарийвчлан тогтоогоогүй эсвэл тогтоосон ч бизнесийн шалтгааны улмаас олон түмэнд мэдээллээд байдгүй учиртай аж.

Хятадын хэвлэл мэдээллүүд нь хяналтанд байдаг учираас бичигдсэн зүйлд нь ач холбогдол өгөөд байх нь нэг их сонин биш хэмээн зарим уншигчид үздэг гэнэ, гэвч Хятадын хэвлэлд гарсан энэ удаагийн мэдээ нь итгэхээс өөр аргагүй аж.

Хятадын Гуанжоу мужид нэгэн эрийн гар утас нь дэлбэрч дэлбэрэлтийн улмаас хүзүүнийх нь артерийн судас нь тасарсаны улмаас цус алдан нас баржээ. Уг гар утас нь дэлбэрэгч бодисоор цэнэглэгдсэн ч биш, хэн нэгний санаатай үйл ажиллагаа ч биш зүгээр л шинээр авсан орлуулагч зайгаа цэнэглэн утсандаа хийн хармайлсаны дараа дэлбэрэлт болсон аж. Жирийн гар утас дэлбэрсэн энэ тохиолдол нь 2002 оноос хойш Хятадад албан ёсоор нийтлэгдсэн 9 дэх тохиолдол бөгөөд мэдэгдээгүй олон тохиолдол байж болзошгүй аж.

Хэрэгийн дагуу явуулсан байцаалт, судалгаагаар гар утас дэлбэрсэн тохиолдол нь гуравдагч үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн баталгаагүй зайг утсандаа хэрэглэснээс зориулалтын бус зай хэт халж урвал үүсгэн дэлбэрсэн аж. Үүнээс үүдэн Хятадын хэвлэлээр гар утас хэрэглэгчиддээ өгсөн зөвөлгөө нь зориулалтын бус, 3 дагч гарын зай болон цэнэглэгчийг хэрэглэхгүй байх, хэрэвээ утасны зай чинь эсвэл утас чинь хэт халсан тохиолдолд зайгаа утаснаасаа салгах хэрэгтэй гэжээ.

Мэдээж энэ сануулга зөвөлгөө нь Хятад, Монгол, Америк гэлтгүй гар утас хэрэглэдэг, ялангуяа мэдэх мэдэхгүй төрөл маркын дагалдах хэрэгсэл зай, цэнэглэгчид зарагддаг газар, хүн бүхэнд хэрэгтэй зөвөлгөө нь ойлгомжтой.

Бичсэн: more | цаг: 00:47 | Medee
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) |
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.



:-)
 
xaax