Монголоороо мэндэлж суръя, тэгэхгүй бол ирээдvй хойч үе минь "Hi" гэдэг болвол яана. "сайн байна уу", "амар сайн уу" гэж мэндэлж байя.... "Bye" биш баяртай гэж байхыг хүсье .Бүгдээрээ монголоороо зөв мэндэлж байя, зөв ярьж, зөв сэтгэе зарим үг үгүй болж bna ok nice g.m ugs amnii unshlaga bolson shu de ard aa Holiig harj 2 ig tungaana biz ee
2009-10-29
Жинхэнэ амьдрал дээрх Харри Поттерийн амьдрал
Бид та бvхэнд Харри Поттер гэдэг нэртэй нэгэн хvvгийн болон тvvний нэрний тvvхийг хvvрнэх гэж байна. Тvvнийг vнэхээр Харри Поттер гэдэг бөгөөд тэрээр эмнэлэг, цагдаа, халамжийн байгууллага, сургууль тэр байтугай хөл бөмбөгийг багийнхаа ахлагчтай хvртэл уг нэрнээсээ болж байнга маргалдах шаардлага гардаг байна. Учир нь тvvнд болон тvvний нэрэнд хэн ч итгэдэггvй гэнэ. Хvн бvхэн л энэ залуугийн нэрийг дуулмагцаа л тоглоом шоглоом хийж байна гэж буруугаар ойлгодог ажээ. Ноён Поттер маань 1989 онд мэндэлжээ. Өөрөөр хэлбэр “Харри Поттер” номын зохиолч Жоан Роулингийг энэ номныхаа гарчгийг ч бичиж амжаагvй байхад төрсөн гэсэн vг.
Хvv бага сургуулийнхаа найман жилийг бусад хvvхдийн л адил эгэл жирийн, тайван байдлаар өнгөрvvлжээ. Харин Жоан Роулинг өнөөх алдарт номоо хэвлэсний дараагаар л тvvний амьдрал тэр чигээрээ өөрчлөгдсөн гэхэд болно. Хөөрхий минь, жинхэнэ Харри Поттер маань уг номноос болж өдөр бvр иргэний vнэмлэхээ биедээ авч явж, хавтьсан ойртсон болгондоо “шалгуулж”, тэр ч байтугай одоо vерхдэг найз охиндоо хvртэл vзvvлж байж vерхсэн гэдэг.
Тvvний ээж Трэйси Шоу: “Бид анх хvvгээ Чарльз хунтайжийг бодож, Харри гэж нэрлэсэн. Багад нь бvvр “Харри хунтайж” хэмээн өхөөрдөн дууддаг байсан юм. Харин бид тvvний энэ нэр хэзээ нэгэн цагт ийм алдартай болчихно хэмээн зvvдлээ ч vгvй байсан” хэмээжээ. Харри хvv нь гэр бvлийнхээ хамт Хэмпширийн вант улсын Портсмут-д амьдардаг бөгөөд зохиолч Жоан Роулингийг уг алдарт номоо бичихдээ тvvний нэрийг ашиглаагvй ч байсан болоосой гэж харамсдаг гэнэ.

Поттер: “Эхэндээ би зохиолын баатартай адилхан нэртэй байх маш гоё гэж боддог байлаа. Өөрөө ч тийм юм шиг санагдаад нэг л гоё байсан. Гэтэл цаг хугацаа өнгөрөхөд миний энэ нэр яг л хараал шиг болж эхэлсэн дээ. Учир нь хvнд нэрээ хэлэх бvрт минь би доогтой харц юмуу vзэн ядаж уурласан хандлагыг хvлээн авдаг болсон. Надад энэ нэрийг аав ээж маань энэ номноос өмнө өгсөн гэдгийг хvмvvс огт ойлгохыг ч хvсдэггvй. Vнэндээ бол Харри Поттер намайг 9 нас хvрэхэд л энэ ном худалдаанд гарсан шvv дээ. Мөн намайг сургуульд байхад багш нар дандаа дооглож, яг өсвөр насан дээрээ байхад минь хvмvvс: “Харри, чи чинь шидтэн шvv дээ” гэж хэлдэг байсан нь надад их бухимдал төрvvлдэг байж билээ.
Дараагаар нь сургуулиа төгсөөд, ажил хайхад минь миний өргөдөлд итгэх хvн олдохгvй их хэцvv байсан. Ажил олгогчдын ихэнх нь намайг даажигнаж байна гэж санаад их дурамжхан ханддаг байсан юм. Аз болж одоо би ажилд орсон бөгөөд утас авахдаа бvтэн нэрээ хэлэхгvй байх эрхтэй цорын ганц ажилтан нь болоод байгаа. Эс тэгвэл, утсаа аваад нэрээ хэлбэл, харилцуурын цаана байгаа хvн шууд л айчихдаг” – гэж гомдоллож сууна.
Одоо Харри Поттер маань Филлип Хол хэмээх 18 настай сайхан найз бvсгvйтэй болжээ. Тэд одоо хамтдаа амьдрах байшингаа худалдан авах гэж байгаа юм байна. Гэсэн хэдий ч тэрээр мөн л найз бvсгvйтэйгээ анх танилцахдаа иргэний vнэмлэхээ vзvvлж, хаа явсан газраа бvх биеийн байцаалтаа өөртөө авч яван, байрны зээл хөөцөлдөхдөө ч гэсэн нэрнээсээ vvдсэн олон асуудлуудтай тулгарч байгаа ажээ. Энэ хvvгийн хэлснээр амьдрал нь их л төвөгтэй байгаа бололтой. Мэдээж хэн нэгний сvvдэр доор амьдарна гэдэг хэцvv л байх. Гэвч дуудах нэрийг эцэг эх, дуурсгах нэрийг өөрөө олдог гэдэг шvv дээ. Нэгэнт л ийм нэртэй болсноос хойш, vлгэрийн номын гайхалтай баатраас дутахгvй амьдрахыг тvvнд ерөөгөөд энэхvv мэдээллээ өндөрлөе.


Бичсэн: dj | цаг: 20:27 | Medee
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) |
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.



:-)
 
xaax